Хятад АНУ-аас тэргүүлж, дэлхийн цорын ганц супер гүрэн улс болох уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 20

Болж чадна гэсэн хариултыг олон ажиглагч өгч байгааг Global Attitudes Project-оос тодотгож байна. Дэлхийн хүчний баланс эдийн засаг нь илүү хөгжиж байгаа Хятад улс руу чиглэж байна. Удахгүй Хятад улс АНУ-аас тэргүүлж, дэлхийд зонхилох цорын ганц супер гүрэн улс болно гэж үзэгсэд цөөнгүй байгаа аж.

Pew Research Center судалгааны үр дүнг нийтэд мэдээлснээс үзэхэд тавдугаар сард  39 улсад явуулсан санал асуулгад 38 мянган хүн оролцсон байна. Удахгүй Хятад улс АНУ-аас тэргүүлж супер гүрэн улсын статустай болно гэж 23 улсын санал асуулгад оролцогчдын олонхи нь үзэж байна. Гэвч Хятад улсын үр нөлөө өргөжсөн явдал дүр төрхийг нь сайжруулсангүй гэж шинжээчид харж байна.

АНУ-д сайн хандаж байна гэж санал асуулгад оролцогчдын 63 хувь нь өгүүлсэн байхад 50 хувь нь Хятадыг сайшаан дэмжсэн байна. Хятад улс тэргүүлнэ гэж энэ онд америк хүмүүсийн 44 хувь нь үзжээ. Харин 39 хувь нь АНУ-ын сүр хүчинд итгэсээр байна. Эдүгээ АНУ тэргүүлж байна гэж олонхи хятад хүмүүс (46 хувь) хариулав. Хятад хүмүүсийн гуравны нэгэн нь улс орныхоо сүр хүчинд итгэж байна.

Оросын оршин суугчид бусад улсын дийлэнх олонхитой санал нэгтэй байна. Хятад улс дэлхийн тэргүүлэгчийн хувьд АНУ-аас түрүүлсэн гэж асуултад хариулагчдын тэн хагас нь үзэж байна. Санал асуулгад оролцсон оросын иргэдийн тэн хагас гаруйхан нь одоо АНУ-д нааштай хандаж, 62 хувь нь Хятадыг талархан сайшааж байна.

Орос улсын асуултад хариулагчдын гуравны нэг  нь АНУ-ыг түнш, тавны нэгэн нь дайсан хэмээн үзэж байна. Вашингтон бодлогодоо Орос улсын эрх ашгийг анхаарахгүй байна гэж 66 хувь нь үзэж байна.

Оросын асуултад хариулагчдын 53 хувь нь Хятадыг түнш, 11 хувь нь дайсан хэмээн үзэж байна. Орос улсын эрх ашгийг Хятад харгалзан үзэж байна гэж тэн хагас нь үзэж байхад Хятад анхаарал халамжтай түнш биш гэж 39 хувь нь хариулжээ.

Пакистан, Иордани, Египет зэрэг лалын шашинт улсууд АНУ-д бусдаас муугаар хандаж байна. Нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж Бээжинтэй харилцах харилцаа нь түгшүүртэй болсон Япон, Өмнөд Солонгос, Филиппин зэрэг хөрш улсууд Хятадад бусдаас муугаар хандаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top