Бээжингийн олон улсын “Шоуду” нисэх онгоцны буудалд өнгөрсөн бямба гаригийн 18.24 цагт дэлбэрэлт болсон байна. Тус буудлын гуравдугаар хэсгийн зорчигчдыг хүлээн авах танхимд гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэрсэн. Хэргийг хөдөлмөрийн чадвараа алдсан Жи Жоншин үйлдсэн болох нь тогтоогджээ.
Тэрбээр Шаньдун мужид амьдардаг бөгөөд хэдэн жилийн өмнө Гуандун мужийн Донгуан хотын үйлдвэрт ажиллаж байгаад 2005 онд цагдаа, аюулгүй байдлын ажилтантай зодолдсоны улмаас тахир дутуу болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )