Өнөө өглөө Хятадын төв хэсэгт 5.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Хятадын Гансу мужийн Минсиан Жансиан дүүргүүдэд орон нутгийн цагаар өглөөний 07.45 цагт 6.6 магнитын хүчтэй газар хөдөлсөн тухай Синхуа агентлагаас мэдээллээ. Уг газар хөдлөлтийн улмаас одоогоор 22 хүн амиа алдаж 279 хүн хүнд бэртсэн байна. Цаашид ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Тус газар хөдлөлтийн голомт Ланжоу хотоос зүүн өмнөд хэсэгт 117 км зайд, 9,8 км гүнд байсан гэнэ. Мөн Луннан, Динси, Ланжоуд , Динси мужуудад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )