Барбитай дайн зарлажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

 

Гоолиг сайхан байхыг хүсдэггүй хэн байх билээ. Саяхан Америкийн оюутан Галия Слайен охидуудын тоглох дуртай барби хүүхэлдэйг амьдруулжээ. Хэрвээ хүн байсан бол шоргоолж шиг бэлхүүстэй, өргөн цээжтэй, хэтэрхий урт хөлтэй нэг тиймэрхүү стандарт бус хүн байх гэнэ. Хөөрхөн Барбигийн үнэн төрхийг илчлэхийн тулд тэрбээр хүүхэлдэйн биеийн Америкийн оюутан Галия Слайенарьцааг бодит хэмжээст шилжүүлэн,  ийм “хүн” бүтээсэн байна. “Амилсан” Барбиг хараад охид зөв хооллолтонд анхаарал хандуулаасай хэмээн хүсэж буй Слйен “Бусдыг дуурайж, гоолиг болох гэж буруу хооллох нь хожим өвчин авчирдгийг хүмүүс ойлгохгүй байгаа нь харамсалтай” хэмээжээ. Дэлхийг “байлдан дагуулагч”-ийг хатуу цаас ашиглан “амилуулахдаа” тэрбээр толгой, хөл, гар гээд бүх зүйл нь хэвийн биш байгааг тодорхой харуулахыг хүссэн гэнэ. “Анорекси бол сэтгэл зүйд нөлөөлдөг, урхаг ихтэй өвчин. Би долоон настайгаасаа Барбигийн фэн болж, түүн шиг гоолиг байхыг хүсдэг байлаа. Аажимдаа хоолноос татгалзаж, ийм өвчтэй болсон. Гадаад төрхөнд хууртаж, охид над шиг өвчтэй болсоор байгаад сэтгэл зовж ийнхүү Барбитай дайн зарлаж байна” хэмээн “хохирогч” онцолсон байна.  Гоолиг туранхай байхыг хэт хүсч барби хүүхэлдэйг дуурайвал хоолын дуршил буурч, хэт тураалд оруулдаг анорекси өвчтэй болох аюултай ажээ. 

М.Гэрэлгуа. Zindaa.mn


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
миний юу гэж(150.129.143.216) 2015 оны 04 сарын 21

Тэнэгмин

0  |  0
Top