Дэлхийд алдартай Тихасын аварга том галзуу хулганаас нэгэн эмэгтэй унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн бямба гаригт гарчээ. Хэрэг явдал оройн 18:30 цагийн орчимд гарсан байна. Цагдаагийнхан мөрдлөг шалгалт хийж хэргийг бүрэн шийдтэл галзуу хулганыг түр хаахаар болоод байгаа аж.
Амь насаа алдсан Роси Эспаза бүсгүйн хувьд тэрхүү паркт анх удаа ирж байгаа бөгөөд тоглоомууд дээр сууж үзсэн нь тэр байж. Тэрбээр Даллас хотоос ирсэн аж.
Цагдаагийнханы хийсэн шалгалтаар галзуу хулганы аюулгүй байдал тун муу хангагдсанаас болсон байж болзошгүй гэж үзсэн байна. Жил бүр паркын тоглоомуудыг үзлэгт оруулдаг, галзуу хулгана ч мөн ялгаагүй үзлэгт орж хүмүүст үйлчлэхэд асуудалгүй хэмээн дүгнэгдсэн ч хүний амь авсан нь айдас төрүүлж, найдваргүй гэдгийг харуулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
eoo ymar aimar ym be
Ene odooo mongold Barigdaj bga Galzuu hulganaaas humuusiig ailgaj bga ywuulga bh l da!