Дэлхийн ундааны салбарт тэргүүлдэг “Кока кола” компани ногоон өнгийн лого ашиглаж эхэллээ. Хийжүүлсэн ундааны брэнд ногоон өнгийн логотой бүтээгдэхүүнээ саяхан Аргентин улсад худалдаанд гаргасан байна.
Coca Cola Life ундаа нь ногоон өнгөөр худалдаанд гарч буй нь учиртай аж. Шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн материалын 30 хувийг дахин боловсруулж ашиглах боломжтой учраас байгальд ээлтэй гэсэн утгаар анх удаа ногоон өнгийг сонгожээ.
“Кока Кола” компани онцгой ялгарах бичмэл шрифтээ 1887 оноос хойш ашиглах болсон юм. Харин 1920 оноос хойш улаан өнгийн дэвсгэртэй болсноор өнөөгийн лого олонд алдаршжээ.
Сэтгэгдэл ( 0 )