Английн гүнж Кейт Миддлетон өчигдөр орон нутгийн цагаар 16.24 цагт амаржин хүүтэй болж, хатан хааны гэр бүл баяр хөөрөөр дүүрэн байна. Гүнжийг эсэн мэнд амаржин ханхүү өлгийдсэн баярт мэдээг сонссон Англичууд орон даяар баяр хөөр болж, энд тэндгүй тэмдэглэж дуу хуур баяр наадам болж, зөрж өнгөрөх танихгүй хүмүүс хүртэл бие биендээ баяр хүргэн онцгой баярын өдрийг тэмдэглэж байгаа аж. Лондонгийн Buckingham palace, Paddington hospital-н гадаа баярлаж хөөрсөн хүмүүсээр дүүрсэн байна.
Анх өвдөж эмнэлэгт хүргэгдсэн цагаасаа хойш 17 цагийн дараа төрсөн Кейт Миддлетон 3.8 кг хүү төрүүлснийг Хатан хааны ордны зарлагч Тони Эплитон уншиж Английн ард түмэнд албан ёсоор сонсгожээ. Гүнжийг нярайлах үед түүний ээж Кароли Гоулдсимт, эгч нь болох Пиппа Миддлетон, шинэхэн ханхүүгийн аав Уильям нар байжээ. Гүнжийг эмнэлэгт хүргэгдсэн цагаас нь хойш сэтгүүлчит тус эмнэлгийн хашааны гадна "сахиж" байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
saihan ev negdeltei uls yum aa