АНУ-ын Флорида мужийн шүүх африк гаралтай хүү Трэйвон Мартиныг буудан хөнөөсөн Жорж Циммерманыг цагаатгасан нь тус улсын иргэдийн бухимдлыг ихээр төрүүлээд байгаа юм. Улмаар Жорж Циммерманд ял оногдуулахыг шаардсан иргэдийн жагсаал хөдөлгөөн өрнөсөөр байна. Тухайлбал, өчигдөр урлагийн томоохон одууд Флорида мужид цаашид тоглолтоо зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдлээ.
Уг шийдвэрийг реппэр Кени Уэст, Жэй-Зи, дуучин Мадонна, Рианна,Ашер, Род Стюарт нар гаргасан байна. Тэд Жорж Циммерманыг цагаатгасанд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд шударга хууль байхгүйг онцолжээ.
АНУ-ын 50 гаруй мужийн 23 нь Флорида муж шиг Жорж Циммерман шиг гэмт хэрэгтнүүдийг цагаатгах боломжтой байдаг гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )