Испанийн иргэн Жоакуйн Алкараз Гарсиа шар айраг уух тэмцээний ялагч болоод төд удалгүй амиа алджээ. Тэрээр зургаан литр шар айргийг 20 минутын дотор уусан нь үхэлд хүргэсэн байна. Жоакуйн Алкараз Гарсиа нь ялагч болсныхоо дараа гэнэт бөөлжиж төд удалгүй зүрх нь зогссон аж. Испани улсад шар айраг уух тэмцээн 15 дахь жилдээ зохиошдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээн ялагчийн үхлээр өндөрлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )