Аварга загас хүн рүү дайрсан аймшигт явдал гарчээ. Тодруулбал, Бразилын Ресифи хотын наран шарлагын газар 28 настай нэгэн бүсгүй аврах ангийнхны олон удаагийн сануулгыг үл ойшоон усанд сэлэх гэж ороод аварга загасны идэш болсон эмгэнэлт явдал гарсан байна.
Аварга загас бүсгүй рүү дайрч, хөлийг нь тас хазжээ. Аврагчид бүсгүй рүү яаран очиж, хазуулж цус их алдсан бүсгүйг эрэг дээр гаргаж, эмнэлэгт яаралтай хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )