Нэрт дуучин, жүжигчин Женнифер Лопесын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1969 оны долдугаар сарын 24-ны өдөр төрсөн бөгөөд 43 нас хүрч байгаа аж. Женнифер Лопес хэдий 40 гарсан ч 20 настай залуухан бүсгүй мэт харагддаг. Магадгүй түүний залуу харагдах нууц нь уран бүтээлтэй нь холбон үзэх хүн цөөнгүй юм.
Дуучин бүсгүй чадварлаг жүжигчин, гайхалтай дуучин, авьяаслаг бүжигчнээс гадна сайн загвар зохион бүтээгч. Тэр 2005 оноос эхлэн залуу бүсгүйчүүд, охидод зориулсан “JLO” брэндээ гаргаснаас гадна үнэртний зах зээлд ч “Glow” үнэртэй ус нь тэргүүлсээр байна. Ингээд түүний шинэлэг зургуудаас хүргэе.
Сэтгэгдэл ( 1 )
1969 ond tursun yum bol JELO unuudur 44 nas hurch baina daa heeh