Японы эмнэлэгт ургийн 3D загварыг 3D принтер ашиглан хэвлэж эхэлжээ. Ингэснээр эцэг эхчүүд эхийнхээ хэвлийд байгаа үрийнхээ гурван хэмжээст загварыг хэвлүүлэн авах боломжтой болж байгаа юм. Шинэ технологи нэвтэрснээс хойш жирэмсэн эхийн гэр бүлүүд хар, цагаан хэт авиан зургуудыг гурван хэмжээст загвараар гаргуулан авах нь ихээр нэмэгджээ. Гурван хэмжээст загвар дунджаар 9.1 см хэмжээтэй хэвлэгдэж байгаа аж.
3D принтер цаасан дээр хэвлэдэгтэй адил замаар ажилладаг бөгөөд бэхэн хорны оронд давирхайн материал ашигладаг хэмээн эрдэмтэн тайлбарлалаа. Мөн ургийн гурван хэмжээст загварыг гаргуулахад 1200 ам.доллар төлөх ёстой байна.
Сэтгэгдэл ( 1 )
onoshlogoond ashiglawal iluu ur duntei yum bna daa