Адель, Боно, Мадонна нар Пусси Риот хамтлагийн гишүүдийг суллахыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 25

Пусси Риот хамтлагийн гишүүд Мария Алёхина, Надежда Толоконникова болон тус хамтлагийн гурав дахь гишүүн Екатерина Самуцевич нарыг шүүх ажиллагааны тухай хэвлэл мэдээллээр тасралтгүй цацаж эхэлснээс хойш бараг нэг жилийн дараа батлан даалтанд гаргах эсэх асуудлыг шийдвэрлэх гэж байна. Олон улсад алдартай 70 гаруй дуучид, хөгжимчид Оросын феминист Пусси Риот хамтлагийн хоёр гишүүнийг суллах дэлхийн уриалгад нэгдлээ.

“Мөргөл шүтээний газар эсэргүүцлээ илэрхийлсэнд эмзэглэж байгааг ойлгож болох ч, бид Оросын эрх баригчдаас оногдуулсан хатуу ялаа эргэн харахыг хүсэж байна, ингэснээр та нар гэр бүл, үр хүүхэд, өөрийн амьдралдаа буцаж очих болтугай.” хэмээн Эмнести Интернэшнлийн нээлттэй захидалд дурджээ.

Мөн захидалд Йоко Оно “Дэлхий даяарх бүх эмэгтэйг бүсгүй хүн болж төрснөөр нь бахархуулан, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө бат зогсож чадсанд нь Пусси Риотод талархаж байна” хэмээжээ.

Эмнестигийн төлөөх урлаг хариуцсан менежер Люси Макнамара “Пусси Риотын хэрэг хөгжмийн ертөнцийнхнийг цочирдуулсны дараа уг захидалд гарын үсэг зурах уриалга гайхалтай үр дүн авчирсан. Баривчлагдахаас эмээлгүй эсэргүүцлийн дуу дуулж чадахгүй бол зарим нэг зүйл буруугаар эргэх болно хэмээн хэд хэдэн хөгжимчин надад хэлсэн юм.” хэмээн өгүүлжээ.

Тэднийг 2012 оны хоёрдугаар сард Москвагийн үнэн алдартны сүмд эсэргүүцлийн дуу дуулсных нь дараа “шашны үзэн ядалтаас үүдсэн танхай”-н хэрэгт ялласан юм. Тэднийг хоёр жил хорих ялаар шийтгэжээ. Уг ял нь Орос улс дахь “үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эсрэг хүнд цохилт” боллоо хэмээн Эмнести үзэж байна.

Самуцевичийг дараа нь тэнсэнгээр сулласан ч, Алёхина, Толоконниковагийн хүсэлтийг хэрэгсэлгүй үлдээсэн юм. Тэр хоёр батлан даалтаар гарах хүсэлтийнхээ хариуг энэ долоо хоногт орон нутгийн шүүхээс сонсох аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top