Сноуден “Шереметьево” онгоцны буудлыг орхиж явсан уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 25

Сноуден “Шереметьево” онгоцны буудлыг өнөөдөр орхиж явж магадгүй байна гэх мэдээллийг түүний өмгөөлөгч өчигдөр хэвлэлийнхэнд өгсөн юм. АНУ-ын ТТГ-ын тусгай албаны ажилтан Эдвард Сноуден Орос улсын нутаг дэвсгэр дээр байх эрх олгох тодорхойлолт авч магадгүй байгаа дээр үндэслэн тэрээр ийм мэдээллийг хийжээ. Мөн тэрээр лхагва гаригт ОХУ-ын Гадаадын иргэдийн асуудал хариуцах албаны Сноудены холбогдолтой хэргийг хэлэлцэх хугацаа дуусч байгаа гэсэн байна. Нөгөөтэйгүүр, энэхүү процесс нь нилээд хэдэн өдөр үргэлжилж ч магадгүй гэдгийг тэр хэлэхээ бас мартсангүй. Ер нь бол Сноуденд Орос улсаас түр орогнол олгох тухай баримт бичгийн хэлэлцүүлэг гурван сар хүртэл хугацаагаар үргэлжлэх магадлалтай бөгөөд өмгөөлөгч нь эл асуудлыг эерэгээр шийднэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(122.201.18.31) 2013 оны 07 сарын 25

urwagch l a l a r

0  |  0
Top