Галт тэрэг осолдож 45 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 25

Испанийн баруун хойд хэсгийн Галисия бүс нутагт галт тэрэг замаасаа гарч осолдсоноор 45 хүн амиа алдаж, олон арван хүн бэртжээ.

Мадридаас Ферролыг зорьж явсан галт тэрэгний 13 вагон Сантьяго Де Компостела хотын ойролцоо осолдох үед бүгд унажээ. Шинжээчид энэхүү ослыг Испани улсад сүүлийн дөрвөн жилд гараагүй гамшигт осол боллоо хэмээн дүгнэж байна.

Мөн тус улсын Ерөнхий сайд Мариано Ражой Онцгой байдлын яамныхныг яаралтай хуралдуулж, үүрэг өгсөн юм. Тэрээр ослын хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн гэмтэж бэртсэн хүмүүст цусаа хандивлахыг уриалжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top