Японы эдийн засагт учруулсан цунамигийн хор уршгийг мэргэжилтнүүд олон дахин өснө гэсэн тооцоог гаргалаа. Одоогоор цунамигийн нөхөөн сэргээлтэнд 25 тэрбум доллар шаардлагатай гэж Японы ерөнхий сайд мэдэгдээд байсан. Гэвч энэ бол ил харагдаж байгаа шууд хохирол. Харин шууд бусаар Японы эдийн засагт учруулсан хохирол үүнээс хавьгүй их хэмээн олон улсын мэргэжилтнүүд дүгнэж байна. Сүүлийн ганцхан сард Японы хуйлмал зэсийн үйлдвэрлэл 3.7 хувиар буурч, сүүлийн 17 сарын хамгийн доод түвшиндээ хүрсэн нь үүнийг нотолж байна. Хуйлмал зэс нь машин үйлдвэрлэлийн гол чухал түүхий эдийн нэг. Тиймээс япончууд шархаа нөхөхийн тулд шаргуу ажиллах шаардлага тулгарчээ.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )