Зааны ясан эрэг улсын хамгийн том шоронд бослого гарч гурван хоригдол амиа алджээ. Абиджан хотын шоронгийн хоригдлын мэдээлснээр хамгаалалтын ажилтнууд оргох гэж байна хэмээн сэжиглэсэн хоригдлуудыг нүүлгэн шилжүүлэх үед үймээн эхэлсэн байна.
Одоогоор шоронгийн байдал хэвийн байгаа аж. Тус шоронд Ерөнхийлөгч асан Лаурент Гбагбогийн дэмжигчдээс эхлээд Зааны ясан эрэгийн хамгийн ноцтой гэмт хэрэгтнүүд хоригддог аж.
“BBC Arabia”-ийн сурвалжлагчаас нэрээ нууцалсан хоригдлын хэлснээр шоронд ихээхэн харгис дэглэм үйлчилдэг бөгөөд энэ хэрэг үймээнд оролцоогүй хоригдлуудад ч сөргөөр нөлөөлөх боломжтой гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )