Бохирдсон голын ус уусан олон хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 25

Нигер Дельтад хэдэн зуун жилийн туршид загас агнаж, газар тариалан эрхэлж амьдарч ирсэн Бодогийн 69 мянган ард иргэд 5 жилийн өмнөөс газрын тосонд нэвчин бохирдсон газар нутаг, гол горхиныхоо дэргэдээс дайжихаас өөр аргагүй болсон талаар өмнө нь өгүүлж байсан билээ. Бодо хотын Огони орчимд  үйл ажиллагаа явуулдаг газрын тосны Шелл компанийн тоног төхөөрөмжийн эвдрэлээс болсон удаа дараагийн ослын улмаас газар нутаг, гол горхи тосонд нэвчсэн тул иргэд нь загасчлал,  газар тариалан гэх уламжлалт амьдралын хэв маягаараа амьдрах аргагүй болжээ. Улмаар хүнсний бүтээгдхүүний үнэ тэнгэрт хадаж, хомсдол нүүрлэж Бодочууд ядуурал, өлсгөлөн, өвчлөлд нэрвэгдэж эхэлжээ.

Харамсалтай нь Бодогийн нутагт  цэвэрлэгээ, нөхөн төлбөр олгох асуудлаар одоо хүртэл ахиц дэвшил гараагүй л байна. Тус нутгийн ундны ус бохирдолтой хэвээр байгаа ба эндээс ууж болохгүй гэх Засгийн газрын агентлагийн анхааруулга хүртэл гарч эхэлжээ. Үүнийг үл хайхран Засгийн газар тэднийг ундны усны өөр эх үүсвэрээр хангахгүй байгааг олон улсын хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллагын зүгээс хэлж ярьсаар байгаа юм.

Нигери багийнхан саяхан Нигерит асгарсан газрын тосны улмаас эмэгтэйчүүдэд учирч буй хор хөнөөлийн асуудалд анхаарал хандуулсан байна.

Нутгийн иргэдийн яриа:

“Хүн амын бусад хэсгээс илүүтэй эмэгтэйчүүд газрын тосны бохирдлын хор хөнөөлийг амсаж байна. Эмгэн хумс, түлш түлээ түүх, ус авах зэрэг газрын тосоор ихээхэн бохирдсон газар нутагт ажиллаж буй эмэгтэйчүүдийн амьдрал хүнд нөхцөлд байна. Үүнээс үүдэн олон эмэгтэй цагаачилсан. Бохирдсон голын ус уусан олон хүн амиа алдаж байна. 2008 оноос өмнө Бодочууд тэдгээр хүмүүсийн эрхийн асуудалд тоомжиргүй хандаж байсан юм. Шелл компани 1958 онд нефть дамжуулах хоолойг суурилуулснаас хойш шинэчилэн засварлаагүй өдий хүрсэн”

Чийф Сант Пий / Бодогийн ахлагчдын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан/

“Бодо дахь амь зуулгын хоёр гол хэрэгсэл болсон газар тариалан эрхлэх, загасчилах газар нутаг газрын тосны бохирдолд нэрвэгдээд байна. Энэ газар нутгийн усыг унданд хэрэглэхэд аюултай болсон”.хэмээн ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Malchin(103.11.195.173) 2013 оны 07 сарын 25

Bid udahgui iim boloh gej baigaa yum bishuu!!

0  |  0
Top