Олимпийн хошой аварга зодог тайлна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 25

ОХУ-ын нэрт тамирчин, олимпийн хошой аварга Елена Исинбаева зодог тайлна гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр "Миний тамирчин байх үе маань удахгүй болох дэлхийн аваргын тэмцээний дараа дуусна. Тиймээс сүүлийн харайлтдаа өөрийнхөө юу чаддагийг харуулахыг хичээх болно" гэжээ. Елена Исинбаева тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг удаа дараалан шинэчлэн тогтоосон бөгөөд 2004, 2008 оны олимпийн аварга, 2012 оны олимпоос хүрэл медаль хүртсэн юм. Мөн дэлхийн дээд амжилтыг 28 удаа шинэчилсэнгэдгээрээ алдартай билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top