“Яг одоо, Цыганчуудад эрхийг нь эдлүүлцгээе” шинэ кампанит ажлын хүрээнд 2013 оны 6 дугаар сарын 18-нд “Зах хязгаар руу хөөгдсөн нь: Румын улс дахь цыганчуудыг албадан нүүлгэсэн тухай таван түүх” хэмээх тайлан гарсан билээ.
Цыган иргэдийн төлөөлөл Европын Комисст хандан Европын Холбооны улсуудад цыган иргэдийг алагчлах үзлийг халах бүсийн кампанит ажлын төлөвлөлт, хэрэгжилтэд оролцохоор 2013 оны 2, 4 дүгээр сард Бруссельд очсон. Эдгээр төлөөлөгчдийн тав нь Эмнести интернэшнлийн төлөөлөгчидтэй хамтран Бухарестийн талаарх шинэ тайлан гаргахаар ажиллахын хажуугаар нутгийн захиргааныханд ухуулга сурталчилгаа хийх уулзалтуудад оролцсон юм.
Орон нутгийн хэмжээнд кампанит ажил зохион байгуулахад ихээхэн зүтгэл гаргасан ч албадан нүүлгэлтээс хойшхи хоёр жил гаруйн хугацаанд хуучин химийн болон ахуйн хэрэглээний хог хаягдалтай ойр, шаардлага хангаагүй орон сууцанд амьдарсаар буй цыган иргэдийн байдалд огтхон ч ахиц дэвшил гараагүй хэвээр байна. Гэхдээ 2012 оны 12 дугаар сард иргэдийн төлөөлөл, Эмнести Интернэшнл, орон нутгийн болон олон улсын төрийн бус байгууллагуудын хамтран зохион байгуулсан томоохон үйл ажиллагааны үр нөлөөгөөр Клуж Напока хотын дарга Пата Рат дахь цыган иргэдийн нөхцөл байдлыг нарийвчлан судалж, хотын захиргаанаас хэрэгжүүлэх төлөвлөгөө (нийтийн байраар ханган, нийгэмшүүлэх төв байгуулж, нүүн ирж буй хүмүүсийг ажиллах боломжоор хангахын тулд Пата Ратад жижиг бизнесийг дэмжих бүс нээх зэргээр цыган иргэдийг хотын төвийн бүсэд орох боломжтой болгох)-г танилцуулсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
ene ciganuud zashrashgui munhag buduuleg humuus shu