Бөгсөндөө 60.75 кг алт тээвэрлэн хил давахыг завджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Бөгсөндөө 60.75 кг алтыг хувааж хийсэн Тайванийн 9 иргэн Өмнөд Солонгосын гаалийн ажилтнуудад баригджээ. Жижигхэн дөрвөлжин болгон гулдмайлсан алтыг 9 хэсэгт хувааж тус бүрдээ 6.75 кг алт бөгсөндөө тээвэрлэсэн хууль бус наймаачдын хамгийн ахмад нь 47 настай Зу гэгч байжээ. Тэрбээр Солонгос улсад хууль бусаар аль оруулж ирдэг бүлэглэлийг ахалдаг байсан байна.

Цагдаагийн ажилтнууд шулуун гэдсэндээ нуусан алтыг нь гаргахын тулд гэдэс цэвэрлэх эм уулгаж хүчээр "туулгаж" гаргажээ.  Бөгсөндөө алт тээвэрлэдэг эл бүлгийнхэн алт тээсэн хүнээ "илжиг" хэмээдэг бөгөөд нэг "илжигний" бөгсөнд дундажаар 6 кг алт тээвэрлэдэг хэдий ч тэд хүнд ачаагаа огтхон ч мэдэгдэлгүйгээр алхаж гишгэж явж чаддаг аж. Өөрөөр хэлбэл нэг "илжиг" нэг удаадаа 6 кг татах 24 ширхэг  алтан гулдмай авч явах чадвартай байдаг гэнэ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi l b.(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

hahahaunen iljig yum aa

1  |  0
zochin(122.201.18.41) 2025 оны 03 сарын 13

medeegee zob bichildee

1  |  0
12(202.126.89.160) 2025 оны 03 сарын 13

хахахахаашгүй гарахаас нь өмнө барьжээ

1  |  0
Мянганбаяр(202.179.24.147) 2025 оны 03 сарын 13

Манай алт байх шүү Элбэгээ анхааралдаа авбал яасийн

1  |  0
Top