Беларусийн Хүний эрхийн Виасна төвийн дарга, хүний эрхийг хамгаалагч, нэр хүндтэй эрхэм Алес Байлиацки 2011 оны 8 дугаар сарын 4-нд баривчлагдан арваннэгдүгээр сарын 24-нд 4 жил хагас хоригдох ялаар шийтгүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Эмнести Интернэшнлийн зүгээс түүнийг үзэл санааны хоригдол мөн гэсэн байдаг. Тэгвэл Алес Байлиацки хагас жил хүнсний илгээмж авахгүй байх сануулгыг 3 дугаар сарын сүүлээр авчээ. Эхнэр Наталиа Пинчук нь хувцас бүхий илгээмж хүргэж өгөхөөр 5 дугаар сарын 16-нд Бобруйскийн колони руу явсан байна.5 дугаар сарын 27-ны өдөр Истанбулд Алес Байлиацки Хүний эрхийн төлөөх Олон улсын холбооны Дэд Ерөнхийлөгчөөр дахин сонгогджээ.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 6 дугаар сарын 4-ний 23 дахь чуулганаараа Беларусь дахь хүний эрхийн нөхцөл байдлыг авч үзсэн байна. Беларусийн асуудлаарх Тусгай илтгэгч Миклош Харасти 2013 оны 4-р сарын 18-нд хэвлэгдсэн тайлангаа танилцуулсан юм. Тайландаа тэрбээр хүний эрх, ялангуяа эвлэлдэн нэгдэх, эвсэл холбоонд орох, үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүгдэх эрх системчлэлтэй, зохион байгуулалттайгаар зөрчигдсөн хэвээр байна хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )