Ер бусын уянгалаг хоолойтой тэргүүн хатагтайн дуу

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози дуулиант гэрлэлт хийсэн нь загвар өмсөгч Карла Брунитай хуримаа хийсэн явдал байлаа. 2008 оны II сарын 20-нд Николя Саркози, Карла Бруни нар Елисейн ордонд гэрлэлтээ батлуулснаар Бруни Францын тэргүүн хатагтай болж чадсан юм. Тухайн үед  Саркози 53-тай, Бруни 40-тэй байсан ч нас бол тоо биш гэдгийг харуулаад зогсохгүй Бруни үлгэр жишээ нэгэн болж чадна гэдгээ батлан харуулсан явдал болсныг барууны хэвлэлүүд онцолжээ. Урлагийн гэр бүлд төрж өссөн Бруни 2 цомог гаргасан бөгөөд ихэнх дуугаа өөрөө зохиосон гэдэг. Урлаг судлаачид Брунигийн дуу хоолойг ер бусын уянгалаг хэмээн дүгнэдэг бөгөөд Бруни ч үүндээ итгэл төгс байдаг аж. Түүний дуулсан "Quelqu”un m”a dit" дууг хүргэе.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголжингоо(202.179.23.45) 2013 оны 07 сарын 26

хэхэ ккккк гээд л үглээд байна уу даа...

0  |  0
Top