Хоёр толгойтой хүү төрлөө

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Энэтхэг улсад хоёр толгойтой хүү төрсөн нь дэлхийн нийтийн анхаарлыг татаад байна. Хүү Энэтхэгийн хамгийн том муж улсын нэг Ражастаны Жайпур хотод өнгөрсөн лхагва гарагт төржээ. Хүүгийн биеийн байдал сайнгүй байгаа учраас орон нутгийн эмч нар амийг нь аврахаар ажиллаж байгаа гэлээ. Ражастан мужийн эмнэлгийн эмч Шармагийн ярьснаар “Dicephalic Parapagus” хэмээн нэрлэгддэг хоёр толгойтой төрөх гаж үзэгдэл нь Энэтхэг төдийгүй дэлхийд ховор үйл явдалд тооцогддог байна. Ялангуяа энэ өвчнөөр хүү төрөх тохиолдол тун цөөн байдаг аж. Хоёр толгойтой хүүхэд төрсөн явдал нь Энэтхэг улсын түүхэнд хоёр дахь, Ражастан мужийн түүхэнд анх удаа тохиолдож байгаа юм. Эмч нарын ярьснаар хүүгийн толгой, мэдрэлийн систем, сээр нуруу зэрэг нь салангид боловч сүүж болон хавирга, мөрний бүс зэргээрээ нийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top