Эдвард Сноуден Москвагийн “Шереметьево” онгоцны нисэх буудлын дамжин өнгөрөх бүсэд үргэлжлүүлээд тодорхойгүй хугацаагаар байх боломжтой талаар өмнө нь дуулгасан. Орос улсын цагаачлалын алба, түүний түр оршин суух зөвшөөрөл хүссэн хүсэлтийг 7 сарын 24-нд биелүүлээгүй ч, энэ нь түүний хүсэлтийг огт хүлээж авахгүй гэсэн түс тас хариулт биш. Асуудлыг шийдвэрлэхэд 3 сарын хугацаа орж мэдэхээр байгаа юм. Сноудены өмгөөлөгч Кучеренагийн мэдэгдсэнээр Улсын цагаачлалын алба татгалзсан хариу өгвөл, энэ шийдвэрийг шүүхээр шийдвэрлэнэ гэж байгаа юм.
Тэгвэл Америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноудены хувьд орос хэл судалж, ажил хайх талаар бодож байгаа талаар ч өмгөөлөгч нь ярьжээ. Сноуден “Шереметьево” нисэх онгоцны буудлын дамжин өнгөрүүлэх бүсийн бичил зочид буудалд амьдарч байгаа юм. Өмгөөлөгч нь түүнд шинэ хувцас, ном дамжуулан өгчээ.
Сноуден “Оросын түүх”, Достоевскийн “Гэм зэм”, Орос улсын газар нутгийн гарын авлагыг уншиж суугаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )