75 жил хамтдаа амьдарсан хосууд нэг өдөр төрж, нэг өдрийн зайтайгаар ховоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэднийг Хелен, Лес Браун гэдэг. Хамт амьдарч бас хорвоогоос хамтдаа буцсан тэд 1918 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр төржээ. Гэргий Хелен нь нөхрийнхөө амьсгал хураахыг нь харахгүй юмсан гэж хоёр хүүхэддээ ярьдаг байж. Харин нөхөр болох Лес Браун нь Хеленгүйгээр би амьдарч чадахгүй хэмээдэг байжээ. Тэдний эл яриа нь биелсэн ба Хелен ходоодны хорт хавдраар нас барсны маргааш нь Лес Браун амьсгал хураасан байна.
Сэтгэгдэл ( 0 )