Галт тэрэгний жолооч буруугаа хүлээжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 29

Испанийн Сантиго Де Компостела хотод осолдсон галт тэрэгний жолооч Франчиско Хосе Гарзон Амо анх удаа мэдүүлэг өгөхдөө өөрийгөө гэм буруутай гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр тархинй бага зэргийн гэмтэл авснаас өөрийн биеийн байдал нь хэвийн байгаа юм байна. Цагдаа нарын дүгнэлт, Хосе Гарзоны мэдүүлэгт үндэслэгдснээр бол галт тэрэг зогсох шугам руу хэт хурдтай орж ирснээр замын эргэх хэсэгт замаасаа гарч, 78 хүн нас барсан байна. Өдгөө 52 настай Хосе Гарзон галт тэрэгний ахлах жолоочийн үүргийг олон жил гүйцэтгэж байгаа бөгөөд ослоос шалтгаалсан бурууг өөрөө хүлээхээ мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top