Швейцарьт хоёр галт тэрэг мөргөлдсөн томоохон осол гарлаа. Одоогоор нас барсан хүн байхгүй 40-өөд хүн гэмтэж бэртсэнээс тав нь хүнд бэртэл авсан байна. Гэхдээ нэг галт тэрэгний жолоочийг одоо хэр гаргаж авч чадаагүй байгаа бөгөөд амиа алдсан байж болзошгүй юм байна. Нэг хотоос гараад өөр өөр чиглэлд явсан галт тэрэгнүүд яагаад хоорондоо мөргөлдсөн шалтгааныг одоо шалгаж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )