Дэлхийд хамгийн уртад тооцогддог гүүр нуржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 30

Тайландын Качанабури төвийн мужийн Сангклабуи хотын ойролцоо дэлхийд хамгийн уртад тооцогддог модон гүүр голын усны хүчтэй урсгалыг даалгүй нуржээ. 850 метрийн урттай гүүрний барилга нь орон нутгийн жуулчдын хамгийн гол үзмэрийн нэг байсан. Азаар гүүр нурахад хүмүүс өртөж бэртээгүй гэж орон нутгийн эрх баригчид мэдээлэв. Усны ургамлуудын хүндийн улмаас гүүр нь олон дахин нэмэгдсэн усархаг борооны ширүүн урсгалыг даагаагүй байна. Гүүр нурж болзошгүй эхний шинж тэмдэгүүд өнгөрсөн ням гаригт илэрч байжээ. Даваа гаригт гүүрний голд 70 метрийн урттай нүх гарчээ. Орон нутгийн эрх баригчид гүүрийг сэргээх тухай бодохоо амлаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top