Үхлийн нян тээж буй шумуулыг устгах ажиллагаа эхэлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 31

Хүнд шумуулнаас чичрэг өвчин халдсан болохыг хоёр жилийн өмнө Угандагийн Китгум дахь эрүүл мэндийн албаныхан албан ёсоор баталсан.  Тухайн үед Угандад 40 гаруй хүн уг өвчний улмаас нас барсан учраас Угандагийн Эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай зөвшилцөж, нийт иргэдийг вакцинжуулах шийдвэрт хүрсэн юм. Ингэснээр чичрэг өвчнөөр амиа алдагсдын тоо эрс буурч аюулт өвчнөөс сэргийлж чадсан байна.

Гэтэл хэд хоногийн өмнө шумуулнаас хүнд халддаг чичрэг өвчин Гондураст гарч орон даяар онц байдал зарласан төдийгүй шумуул устгах ажиллагааг эхлүүлжээ. 2013 он гарснаас хойш энэ өвчнөөр 16 хүн нас барж 14 мянган хүн халдвар авсны дийлэнх нь Латин Америкийн орнуудад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top