Хятадад аагим халуун болж хоёр дугаар зэрэглэлийн онц байдал зарлажээ. Түүнчлэн хэт халууны улмаас Шанхайд л гэхэд 10 хүн нас барсан бөгөөд эл хотод сүүлийн 140 жилийн хамгийн халуун өдрүүд тохиож байгаа ажээ. Шанхайн телевизийн сэтгүүлч бүр зам дээр гахайн мах шарж үзүүлсэн байна. Ялангуяа Анхуй, Жяньсу, Хунан, Хубей, Шанхай, Чунциньд сүүлийн 24 хоногийн турш агаарын температур доод тал нь 35 хэм байгаа юм байна. Энэ байдал ирэх сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )