Дэлхий нийтээрээ жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийн хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ жилийн хувьд эл өдрийг “Эхчүүддээ ойртож, хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Энэхүү арга хэмжээ албан ёсоор 10.00 цагт Нэгдүгээр амаржих газарт эхэлнэ. Түүнчлэн “Монголньюс” мэдээллийн төв дээр өнөөдөр 12:00 цагаас хүүхдийг эхийн сүүгээр хооллох дэлхийн өдөр болон түүний ач холбогдлын талаар мэдээлэл хийх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Orchin tcagiin eejuudee huugeesee hehnii suugee bitgii harmalaarai. Nuuree budaj suugee harmalj nan. Hehuulseerhuuhed chini evchinii uur boldog. Chi hegshireed. Huugiinhee. Uriinhee buyaniig l edlene shuu.Uree. Hairal. Hehnii suugeeree. Hoollooroi. Gej urialii.