Сан-Диего хотын оюутан Дэниэл Чун Калифорнийн шоронд мартагдаж, дөрвөн хоногийн турш унд хоолгүй, ямарч хяналтгүйгээр хоригдож байсны нөхөн олговор 4 сая гаруй долларыг АНУ-ын засаг захиргаанаас олгожээ. Чун нь хоригдож байхдаа гар дээрээ өөрийн эхийн нэрийг бичих гэж хичээсний улмаас ухаан самуурч элдэв зүйл үзэгдэх болсон байна. Суллагдсаныхаа дараа эмнэлэгт таван өдөр хэвтэж эмчлүүлсэн тухай америкийн хэвлэлүүд мэдээлжээ.
Чун нь 2012 онд цагдаагийнхныг мансууруулах бодисийн эсрэг кампанит арга хэмжээ явуулах үед баривчлагдсан бөгөөд түүнийг шүүхэд өгөхгүй гэж хэлж байсан ч, тэрээр шоронд дөрөв хоног хоригджээ. Америкийн цагдаа энэ хэргийг одоо мөрдөж байгаа аж.
Сэтгэгдэл ( 4 )
mongold 4 honovol amid vldej chadval oorsdoo mungu uguh bolno sh dee
bi 7-ch honoj ghadna
byantai l er
Aztai jungaa bn daa