Холливүүдийн дүрсгүй оддын нэг Линдсэй Лоханы 90 хоногийн эмчилгээ дуусчээ. Лос Анжелосын Дээд шүүхийн шүүгч Жэймс Дэнигийн хэлснээр жүжигчин бүсгүйд 12 сарын эмчилгээ болон 30 хоногийн олон нийтийн ажил хийх үлдсэн гэжээ. Өнгөрсөн оны зургаадугаар сард Калифорниагийн Санта Моникад болсон ослоор буюу Лоханы Порше машин ачааны тэрэгтэй мөргөлдөх үед Лохан өөрийгөө жолооны ард байгаагүй хэмээн цагдаад худал мэдүүлэг өгснөө хүлээсэн юм. Жүжигчин Линдсэй Лохан эмчилгээндээ үргэлжлүүлэн долоо хоногт гурван удаа явах шаардлагатай юм. Тэрээр эмчилгээнийхээ хугацааг Калифорниагийн Мираж Рэйнчо дахь Бетти Форд төвд өнгөрүүлсэн бөгөөд дараа нь Малибу руу шилжжээ. Жүжигчин удахгүй "The Canyons" хэмээх кинонд тоглох гэж байгаа бөгөөд энэ сард Опра Уинфригийн телевизийн шоунд оролцохоор болжээ.
Сэтгэгдэл ( 0 )