Филиппин, Хятад зэрэг хэд хэдэн улсууд Өмнөд-Хятадын тэнгис дэхь маргаантай нутгуудад санаархаж байгаа талаар олон улсын хэвлэлүүд бичиж байгаа. Тэгвэл АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний P-3 Orion тагнуулын онгоцууд тэрхүү бүс нутаг дахь хятадын хөлөг онгоцуудыг ажиглаж байгаа аж. Энэ тухай Филиппины ГХЯ-ны тэргүүн Альберт дель Росарио мэдэгджээ.Мөн тэрээр Филиппины сонирхлыг зөвхөн бүсийн эдийн засгийн байдал татаж байгаа гэдгийг онцолжээ. Харин АНУ-ын ажиглалт хийж байгаа онгоцуудтай холбоотойгоор байр сууриа илэрхийлэхдээ АНУ болон Филиппины хооронд батлан хамгаалахын тухай харилцан гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )