Италийн Засгийн газрын тэргүүн асан Сильвио Берлускониг албан татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял ногдуулсан. Берлускони шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалдсан ч, өөрчлөлт орсонгүй. Италийн давж заалдах Дээд шүүх урд өмнө анхан ба 2 дахь шатны шүүхээс «Mediaset хэргээр» италийн улс төрчийг ялласан шийтгэх тогтоолыг өөрчлөлгүй хэвээр үлдээсэн байна. Үүний хамт хуучин ерөнхий сайдыг төрийн албан тушаал хаших эрхгүй болгох шийдвэрийг дахин авч үзэхээр давж заалдах шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )