Умард Солонгосын хөлөг онгоцноос сөнөөгч онгоцны сэлбэг хэрэгсэл илэрсэн явдал өнгөрөгч сард гарсан. Тэгвэл тэрхүү онгоцонд байлдааны хэрэгсэл, тэсрэх бодис байсан нь тодорхой болоод байна. “Чхончхонган” нэртэй тус хөлөг онгоцонд элсэн чихэр тээвэрлэж байгаа гэх мэдээллийг өгч байж. Гэтэл тэнд нь зенит-пуужингийн цогцолбор, пуужин, хөдөлгүүрүүд болон хоёр нисэх онгоц,гранат харвагчийн цэнэг, хунд их бууны тэсрэх бодис ачсан байсан аж. Тэдгээр ачааг буулгасны дараа НҮБ-ын шинжээчид ирж, шалгаж үзэх юм. Шалган байцаах ажиллагаа энэ сарын 13-16-нд явагдах аж.
Сэтгэгдэл ( 0 )