Солонгосын нэрт жүжигчин Жи Сонг болон И Бу Ёнг нар ирэх 9 сарын 27-нд хуримаа хийхээр болсноо албан ёсоор зарлалаа. Сүүлийн 6 жилийн турш үерхэж байгаа хосууд ийнхүү албан ёсоор гэрлэлээ батлуулах нь. Жүжигчин Жи Сонгийг “All in” киногоор нь манай уншигчид сайн мэднэ. Дашрамд сонирхуулахад, уг киноны Ин Хагийн дүрд тоглодог И Бён Хон мөн хуримаа хийх гэж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )