Өнгөрсөн 7 хоногийн турш Солонгосын баруун өмнөд хэсэг Чонгнам, Бурёнг орон нутагт 7 удаагийн бага хэмжээний газар хөдлөлт бүртгэгджээ.
Зургаан сараас эхлэн 8 сар хүртэлх 2 сарын хугацаанд энэ хэсэг газар нийтдээ 100 гаруй удаагийн бага хэмжээний газар хөдлөлт болсон нь өмнөх 3 жилийн мөн үеийн дунджаас даруй 55%-иар их болсон үг юм . Хүний биед бага зэрэг мэдрэгддэг 3.0∼3.9 баллын хүчтэй газар хөдлөлт 3 удаа, хүний биед үл мэдэгдэх газар хөдлөлт 25 удаа бусад нь түүнээс бага хэмжээтэй байжээ.
Энэ он гарсаар тус улсад нийтдээ 323 удаа газар хөдлөлт болж , үүний 70% буюу 45 удаагийнх нь өмнөд, баруун өмнөд орон нутгуудад тохиолдож байгаа дунджаар 3.0 баллын газар хөдлөлтүүд юм .
Газар хөдлөлт байнга тохиолдож байгаа байгалийн энэ үзэгдлийг нарийвчлан судлах шаардлагатай гэж үзэж байгаа Солонгосын эрдэмтэд одоогоор шалтгааныг сайн тодруулаагүй байгаагаа мэдэгдэн , энэ нь Япон улсад байнга болж буй газар хөдлөлтүүдийн нөлөөллөөс болж байх магадлалтай гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )