Зүүний Бүгд Найрамдах Уругвай улсад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг өчигдрөөс хуулийн дагуу зөвшөөрч эхэлжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Хосе Мухика аль таван сард дээрх хуулийн төсөлд гарын үсэг зурсан ч өчигдрөөс хэрэгжсэн гэнэ. Хууль хэрэгжсэн даруйд хэдэн мянган хос гэрлэлтээ батлуулна гэдгээ тухайн улсын Иргэний бүртгэл мэдээллийн төвд мэдэгдсэн байна.
Уругвай нь Өмнөд Америкийн улс орнууд дотроос ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрч буй хоёр дахь орноор тодроод буй юм. 2010 онд анх Аргентинд дээрх хуулийг баталж байсан билээ. Түүнчлэн Латин Америкийн орнуудад ч ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсоор хүлээн зөвшөөрч буй орнуудын тоо өссөөр байгаа аж.
Урагвай улсын хуулийн дагуу ижил хүйстэн хосууд өөрсдийн овгоо сонгож, хүүхэд үрчилж авах эрхтэй юм байна.
Сэтгэгдэл ( 0 )