Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх парламентын ээлжит чуулган эхлэхээс өмнө өнгөрсөн долоо хоногт улсынхаа улс төрийн нам хүчнүүдийн удирдлагуудад хандан, улс орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө хамтарч ажиллахыг уриалсан юм. Энэ удаагийн чуулганаар хүнсний аюулгүй байдал, газар өмчлөлийн тухай зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэх юм байна. Тйим ч учраас төрийн эрхийг баригч хүчин болон сөрөг хүчнээс сонгогдсон Парламентын гишүүдэд хандаж, эвтэй байж, улс орныхоо ирээдүйг тодорхойлох чухал шийдвэр гаргахыг энэ улсын Засгийн газрын тэргүүн уриаллаа. Муссоны ээлжит хурал өчигдөр эхэлж, энэ сарын 30-нд өндөрлөнө.
Сэтгэгдэл ( 0 )