Франц хамгийн олон жуулчин татжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 06

НҮБ-ын судалгаагаар, өнгөрсөн онд хамгийн олон жуулчин татсан улсаар  Франц, хамгийн олон хүн очсон нийслэл хотоор Бангкок шалгарсан байна. Өнгөрсөн онд Францад 66 сая хүн амаас нь олон буюу 83 сая хүн очсон болохыг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас саяхан явуулсан судалгаа харуулж буй юм. Альпийн нурууны цанын бааз, Газар дундын тэнгисийн амралтын газруудаараа тус улс жуулчдыг татаж, жил бүрийн статистик үзүүлэлтэд дээгүүрт бичигддэг ажээ. Эхний таван байрт багтсан АНУ, Хятад, Испани болон Италиас 16 сая гаруй олон жуулчныг Франц татаж чадсан байна. Аялал жуулчлал нь машины аж үйлдвэрээс илүү, тус улсын ДНБ-ий долоон хувийг бүрдүүлдэг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top