Зэвсэгт бүлэглэлүүд агаарын цэргийн хүчний гол баазыг хяналтдаа авчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 06

Сирийн сөрөг зэвсэгт бүлэглэлүүд Ерөнхийлөгч Башар Асадын засгийн газрыг сөрөн зогсож байгаа билээ. Тэгвэл тэд хойд Алеппо мужийн агаарын цэргийн хүчний гол баазыг хяналтдаа авсан тухай Франс Пресс агентлаг мэдээлжээ.  Босогчид сүүлийн нэг сарын турш Менах хот орчимд баазын төлөө засгийн газрын хүчинтэй ширүүн байлдаан явуулж байгаа юм.

Хоёр жилийн өмнөх гуравдугаар сараас Сири улсад эрх баригчид, сөрөг хүчний мөргөлдөөн үргэлжилж байна. Энэ хугацаанд 100 мянга орчим хүн амь алдсан гэсэн тоо баримт байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top