Өнгөрсөн 4 сард Жүнгжү хотын захиргаа Сөүл хотын төв гудамжаар урсах Жонгежонг голын эргийн дагуу алимны мод суулгах зөвшөөрөл авч 400 метр газар 4-5 настай нийтдээ 120 ширхэг алимны мод суулгасан байна.
Модны арчилгаа усалгааг Сөүл хотын захиргаанаас хийж гүйцэтгэж байсан бөгөөд эдгээр 120 ширхэг модноос ургасан эхний алимууд дундаж хэмжээнд хүртэл томорч , одоо зөвхөн боловсрох л үлджээ . Зарим нэгэн иргэд боловсроогүй байгаа алимыг тасдан авах явдал байгаа хэдий ч хотын гудамжинд урган өнгө нэмж байгаа алимны моднуудын тоог нэмэх болно гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Улаанбаатарт байгаа Сөүлийн гудамж юм байх гэж бодлоо ш дээ.