АНУ-ын худалдааны алдагдал буурлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

АНУ-ын зуравдугаар сарын гадаад худалдааны алдагдал 22 хувиар буурч 34.2 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь ДНБ-ий өсөлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. Ийнхүү алдагдал буурахад экспортын өсөлт болон импортын бууралт нөлөөлжээ. Импортын хэмжээ 2.5 хувиар буурч улирлын засварласан дүнгээр 225.4 тэрбум ам.долларт хүрсэн бол экспорт 2.2 хувиар өсч 191.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. АНУ илүү их газрын тос, химийн бүтээгдэхүүн, үнэт эдлэл экспортлосон бол багахан хэмжээний газрын тос, гар утас, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд импортлосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top