ОХУ-ын эрүүл ахуйч эмч Украин улсын Рошен компанийн чихэрнээс хортой бодис илэрсэн гэж мэдэгдсэн.
Тиймээс ОХУ Украины чихэр, шоколадыг оруулахыг хориглосон юм. Энэ мэдэгдлийн дараа хөрш зэргэлдээх улсууд Рошен компанийн чихрийг шалгаж байна. Белорусь улсын эрүүл ахуйч эмч Игорь Гаевский хэлэхдээ “Рошен компанийн чихэрт хийсэн шинжилгээний эхний хариугаар ямар нэгэн хортой бодис илрээгүй. Шинжилгээ үргэлжилж байна” гэж хэлсэн аж. Тэрчлэн Тажикстан улс тус компанийн чихрийг хоргүй гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )