Б.Обама ОХУ-д болох “Их хорь”-ийн уулзалтад оролцоно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж мэдэгдсэн тухай РИА Новости мэдээлэв.
Гэхдээ Б.Обама ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах эсэхээ хэлээгүй байна. Тэрбээр “Хэдийгээр ОХУ АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Э.Сноуденд түр хугацааны орогнол олгосон ч энэ нь уулзалтад оролцоход нөлөөлөхгүй” гэж хэллээ. Б.Обама ОХУ Э.Сноуденд нэг жилийн орогнол олгосонд харамсаж байгаагаа илэрхийлсэн аж. “Их хорь”-ийн дээд хэмжээний уулзалт ирэх есдүгээр сард Санкт-Петербург хотод болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top