Эд эсээс гаргаж авсан ганбургийн амтлагаа боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

Бие организмын эд эсээс гаргаж авсан махаар хийсэн дэлхийн анхны гамбургийн амталгаа  Их Британийн нийслэлд сэтгүүлчдийн оролцоотойгоор болж өнгөрчээ. Гамбургерийн котлет нь хэдийгээр жинхэнэ махтай адил боловч шүүслэг биш аргуун байлаа хэмээн амтлах хувь оногдсон Австрийн профессор Ханни Рютцлер өгүүлжээ.

Ийм гамбургер 250 мянган фунт стерлингээр үнэлэгдэж байгаа юм. Үнээний организмаас авсан эд эсээс уг махыг бэлтгэжээ. Голландын Маастрихтын улсын их сургуулийн профессор Марк Постын удирдлага дор эрдэмтдийн бүлэг, 3 сарын турш 20 мянган булчингийн эд эсийг үржүүлсэн байна. Дараа нь түүнийгээ нягтаршуулан биологийн бүтцийн хувьд жинхэнэ үхрийн махтай ижил төстэй, гамбургерт зориулсан котлетыг гарган авчээ. Постын ярьж байгаагаар, тэрээр лабораторийн нөхцөлд мах үржүүлж бий болгох нь бодитой бөгөөд ийм замаар хүнсний хямралыг шийдэж болох юм гэдгийг дэлхий ертөнцөд харуулахыг хүссэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zorigt(178.8.230.125) 2013 оны 08 сарын 08

ideh yuom bish.mahnaas tatgalzaj tsagaan hoolton bolohoor shiidlee.

0  |  0
Top