АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх сард Москвад Оросын төрийн тэргүүнтэй хийхээр төлөвлөж байсан уулзалтаа цуцалж буйгаа өчигдөр мэдэгдлээ.
АНУ-ын төрийн тэргүүн тус улсын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуденд түр орогнол олгосон Оросын эрх баригчдын шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлээд, "Оросын эрх баригчид хүйтэн дайны үеийн сэтгэлгээ рүүгээ үе үе хэлбийх юм" гэж шүүмжилсэн байна. Тэрбээр мөн "Сноудений илчилсэн гэгдээд байгаа, хүмүүсийн хувийн яриа, захидал харилцааг тагнан мөшгөх систем үнэндээ АНУ-д байхгүй" гэж мэдэгсэн байна.
Санктпетрбург хотноо ирэх сарын эхээр болох "Их хорь"-ийн дээд хэмжээний уулзалтын өмнөх өдөр эл уулзалт төлөвлөгдөж байсан юм. Вашингтоны энэ шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа Кремль мэдэгдэж, "Эрх тэгш үндсэн дээр харилцаагаа цогцлооход АНУ бэлэн биш хэвээр байна" гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах Юри Ушаков сэтгүүлчдэд өгсөн ярицлагадаа дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )