“H7N9” вирус хүнд халдварлажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 08

Хятадад шувууны ханиадны "H7N9" вирусын халдвар гарснаас 133 хүн өвчилж, 43 хүн амь үрэгдсэн билээ. Эрдэмтэн судлаачид шувууны ханиадны "H7N9" вирусын өсвөрийн халдвар хүнээс хүнд халдсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байсан ч өнөөдрийг хүртэл нотлох баримт олж чадаагүй байсан юм. Харин Их Британийн эрүүл мэндийн сэтгүүлд мэдээлснээр өнгөрсөн гуравдугаар "H7N9" вирусын халдвараар өвчилсөн аавыгаа сахиж, асарч байсан 32 настай эмэгтэй халдвар авч, хоёул нас барсныг хүнээс хүнд халдсан анхны тохиолдол гэж бүртгэжээ. Эрдэмтдийн мэдээлснээр шувууны ханиадны "H7N9" вирусын өсвөрөөр өвчилсөн ихэнхи хүмүүс халдвар авахаасаа долоо юмуу хоёр долоо хоногийн өмнө шувуутай харьцсан байсан аж. Харин дээрх тохиолдолд 32 настай эмэгтэй өөрөө шувуутай огт харьцаагүй учраас аавыгаа сахиж, асрах явцдаа түүнээс халдвар авсан нь тодорхой болсон гэнэ.
Гэхдээ эрдэмтэд шувууны ханиадны "H7N9" вирусын халдвараар өвчилсөн хүмүүстэй шууд харьцаж байсан 43 хүнээс шинжилгээ авч судалж үзэхэд халдварын өсвөр илрээгүй гэнэ. Тиймээс эрдэмтэд "H7N9" вирусын халдварын тархах чадвар хязгаарлагдмал гэж үзэж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top